Бурятского государственного университета
имени Доржи Банзарова
АвторизацияРУСENG

Бурятский язык и литература в школе

Библиографическое описание:
Лувсанцэрэн Ц.
БУРИАД АЯЛГУУНЫ «ТООҺОРХОХО» ХЭМЭЭХ ХЭЛЦ ҮГИЙН УТГА, СОЁЛЫН ОНЦЛОГ // Бурятский язык и литература в школе. - 2024. №2. . - С. 23-31.
Заглавие:
БУРИАД АЯЛГУУНЫ «ТООҺОРХОХО» ХЭМЭЭХ ХЭЛЦ ҮГИЙН УТГА, СОЁЛЫН ОНЦЛОГ
Финансирование:
Коды:
DOI: 10.18101/3033-1310-2024-2-23-31УДК: 811.512.31
Аннотация:
Энэхүү өгүүлэлд буриад хэл, аялгуун дахь «тооhорхохо» (хүүхэд гаднын хүний хөл үймээнээс ая тухгүй болох) хэлц үгийн утга учир, Монголын буриадууд аман ярианд хэрхэн хэлэлцэж буйг судалсан болно. Энэ хэлцийн утгыг тайлбарлахын тулд зөвхөн хэл шинжлэлийн үүднээс авч үзэх нь хангалтгүй юм. Аливаа үндэстэн, угсаатны хэлц үг нь тэдний соёл, зан заншил, ахуй, сэтгэлгээний онцлогийг хадгалж байдаг тул хэл шинжлэл, соёл судлалын аль алиных нь хүрээнд судлах шаардлагатай байдаг. «Тооhорхохо» гэх хэлц үг нь гаднын хүний хөл үймээнээс болж ядрах зүдрэх, тухгүйтэх гэх утгатай. Тодруулбал, хүнд энергитэй (ауратай) хүн ирэхээр бага насны хүүхэд өвдөж тухгүйтэхэд хэрэглэдэг. Монголчууд бага насны хүүхдийг лын хүнээс хамгаалдаг байсан тул хүүхдийг нэг нас хүртэл нь хүнтэй хориглодог байсан. Хүүхэд өвдсөн, халуурч бүлээрсэн юм уу эсвэл уйлаад эхэлбэл "тооhорхоо" гэж хэлдэг. «Тооhорхохо» гэх үйл үгээр илэрсэн хэлцийг зөвхөн буриадад хэлэлцдэг бөгөөд монгол хэлний бусад аялгуунд «хөлсөх» гэсэн үгээр хэлэлцэнэ. Харин зарим буриад аялгуу, тухайлбал, баруун буриадууд «хүлhэхэ» гэх үгийг хэрэглэдэг. Энэ хоёр хэлц үг ижил утгатай. Эдгээр хэлцийн утга, соёлын онцлогийг судалсны үр дүн дээр дурдсан онцлог шинжийг илэрхийлж буйг нотолж байна.
Ключевые слова:
хэл үг, «тооhорхохо ба хүлhэхэ», буриад хэл, буриад аялгуу, эвфемизм, бэлгэдэл, цээр, философи, угсаатны соёл.
Список литературы:
Базаррагчаа М. Монгол хэл. Улаанбаатар: Тоонот пресс принтинг, 2000.

Базаррагчаа М. Монгол хэлний сүегэр ба найруулбар. Улаанбаатар: МУИС пресс хэвлэх үйлдвэр, 2003. 104 х.

Бадамдорж Д. Монгол хэлний үгийн сангийн утга судлал. Улаанбаатар: МУИС пресс хэвлэх үйлдвэр, 2015. 320 х.

Бадамдорж Д. Танин мэдэхүйн утга зүйн удиртгал. Улаанбаатар: Удам соёл ХХК, 2018. 204 х.

Баянсан Ж. Соёл, хэл, үндэстний сэтгэлгээ. Улаанбаатар: МУИС пресс хэвлэх үйлдвэр, 2016. 227 х.

Баянсан Ж. Танихуйн хэл шинжлэл, хэлний соёл судлал. Монгол хэл цуврал. Боть XIV. Улаанбаатар: Соёмбо принтинг, 2022. 371 х.

Буддын гүн ухааны түүхээс // Философи эрхийн хүрээлэн. Улаанбаатар: Академийн хэвлэл, 1987. 126 х.

Дашдондов Ц. Монгол-Англи өвөрмөц хэлц, хэллэгийн толь. Улаанбаатар, 2014. 500 с.

Доржиев Д. Мүнөөнэй буряад хэлэн. Улаан-Үдэ: Бэлиг, 2002. 208 х.

Дулам С. Монгол бэлгэдэл зүй. Боть 2. Улаанбаатар, 2011. 316 х.

Лувсанжав Чой Орос-Монгол хэлц үгийн тайлбар толь. Улаанбаатар, 1970. 640 х.

Линховоин Л. Агын буряадуудай урданай ёhо заншалнууд. Улаан-Үдэ, 1999. 124 х.

Маслова В. А. Лингвокультурология: учебное пособие для студентов высших учебных заведений. Москва: Академия, 2001. 208 с.

Нямбуу Х. Монгол ёс заншлын их тайлбар толь. Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК, 2023. 672 х.

Түдэв Л. Цээрлэл зүй. Улаанбаатар: Интерпресс ХХК, 2016. 96 х.

Төмөртогоо Д., Энхбат Д. Монгол-Англи хэл шинжлэлийн нэр томьёоны толь. Улаанбаатар: МУИС пресс хэвлэх , 2016. 424 х.

Черемисов К. М. Бурятско-русский словарь. Москва: Советская энциклопедия, 1973. 804 с.

Цэвэл Я. Монгол хэлний товч тайлбар толь. Улаанбаатар: Улсын хэвлэх үйлдвэр, 1996. 914 с.