Бурятского государственного университета
имени Доржи Банзарова
Авторизация РУС ENG

Восточный вектор: история, общество, государство

Библиографическое описание:
Мэндбаяр Д.
Монгол Улс дахь 1992 оноос хойших шашны эрх зүйн зохицуулалт // Восточный вектор: история, общество, государство. - 2026. №2. . - С. 46-51.
Заглавие:
Монгол Улс дахь 1992 оноос хойших шашны эрх зүйн зохицуулалт
Финансирование:
Коды:
DOI: 10.18101/2949-1657-2026-2-46-51 УДК: 342.415
Аннотация:
Монгол Улсад төр, сүм хийдийн харилцааг Монгол Улсын Үндсэн хууль, Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүд болон эдгээрт нийцүүлэн гаргасан бусад салбар хууль тогтоомж, журмын хүрээнд зохицуулж байна. 1993 онд Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль бат- лагдсанаас хойш манай орны шашны нөхцөл байдалд олон талт өөрчлөлтүүд бий бол- сон билээ. Гэвч өнөөгийн нийгмийн хөгжил нь шашин, сүм хийдийн асуудлыг зохи- цуулсан хууль тогтоомжийг шинэчлэн боловсронгуй болгох, шашин хоорондын ха- рилцааг зохицуулах бүтцийг төрийн тогтолцоонд оновчтой бий болгох зэрэг эрх зүйн цогц шинэчлэлийг шаардаж байна. Тус өгүүлэлд 1992 оноос хойш бүрэлдсэн шашны эрх зүйн орчны өөрчлөлт, өнөөгийн салбар хуулиудын зохицуулалт болон хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зарим асуудлыг хөндөн шинжилсэн болно.
Ключевые слова:
хууль тогтоомж, эрх зүй, шашны эрх зүйн зохицуулалт, төр ба сүм хийд, шашин шүтэх эрх чөлөө.
Список литературы:
Гангабаатар Д. Үндсэн хууль дахь шашин шүтэх эрх чөлөө болон төр, сүм хийдийн харилцааны асуудал // Хууль дээдлэх ёс. Улаанбаатар, 2014. Х. 30.

Цэдэндамба С., Гантуяа М., Алтайбаатар Ж., Мөнхцацралт Б. Монгол Улс дахь шинэ шашнууд: нийгмийн төрх, асуудал, шийдэл. Улаанбаатар, 2020. Х. 174.

Оюут-эрдэнэ Н., Дэмбэрэл С., Алтайбаатар Ж. Монголын буддын шашны нийгэм хүмүүнлэгийн үйл ажиллагаа. Улаанбаатар, 2018. Х. 77.

Embassy U. S. in Mongolia. 2023 International Religious Freedom Report: Mongolia. 2024. URL: https://mn.usembassy.gov/mn/official-reports-mn/2023-international-religious- freedom-report-mn/ (accessed: 15.02.2026).

Батаа М., Гантуяа М., Амантай Х. Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний асуудалд шинжлэх ухаанчаар хандах тухай // Философи, эрх зүйн судлал. ШУА-ийн ФХ эрдэм шинжилгээний сэтгүүл. XXXIX. Улаанбаатар, 2024. Х. 69.

Иргэний үндсэн эрх хөгжил ТББ. Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө эрх зүйн ба- римт бичгийн эмхэтгэл. Улаанбаатар, 2024. Х. 217.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба. Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төслийн тухай шинжээчийн №11/01 тоот дүгнэлт. Улаанбаатар, 2018.

Чимид Б. Төр, үндсэн хууль, эрх зүйн онолын зарим асуудал. Улаанбаатар, 2006.