Бурятский язык и литература в школе
Библиографическое описание:
Ж. Бямбын «Үнэний хорвоо» роман дахь хотын дүрслэл // Бурятский язык и литература в школе. - 2025. №4. . - С. 44-50.
Заглавие:
Ж. Бямбын «Үнэний хорвоо» роман дахь хотын дүрслэл
Финансирование:
Коды:
Аннотация:
Энэхүү өгүүлэлд Ж. Бямбын «Үнэний хорвоо» романд гарч буй хотын дүр, дүрслэл нь урбан уран зохиолын чухал бүрэлдэхүүн хэсэг тул романы үйл явдал өрнөх газар зүйн орон зай бус, харин соёл, нийгэм, сэтгэл зүйн олон талт утгыг шин- гээсэн бэлгэдэлт дүрслэл гэж үзэн судалсан болно. Судалгааны зорилго нь роман дахь хотын дүрслэлийг дүрүүдийн дотоод ертөнц, нийгмийн өөрчлөлт, соёлын үнэт зүйлстэй нягт уялдсан бэлгэдэлт орон зай болохыг жишээ баримтаар нотлон тодруу- лахад оршив.
Судалгааны явцад текстийн нарийвчилсан шинжилгээ, бэлгэдэлзүйн тайлал, орон зай, дүрийн харилцааг тодруулсны зэрэгцээ урбан уран зохиолын онолын чиглэлийн су- далгааны бүтээлүүдийг ашиглан зохиолын хотын дүрслэлийн үр нөлөө, утга үүргийг тогтоолоо. Судалгаанд задлан шинжлэх (анализ), нэгтгэн дүгнэх (синтез), индукци дедукци, харьцуулах аргуудыг ашигласан болно. Үр дүнд нь Ж. Бямбын «Үнэний хорвоо» романд «ХОТ» хэмээх орчин нь ердөө газарзүйн байрлал биш бөгөөд хүний оюун санааны хямрал, нийгмийн ялзрал, мөн чанараа гээсэн орчин үеийн хүний бэл- гэдэл болон дүрслэгдсэн байна.
Ключевые слова:
роман, хот, дүр, дүрслэл, сэтгэл зүй, байгаль, орон зай, үнэний хорвоо.
Список литературы:
Галбаатар Д. Уран зохиол: онол, түүх, шүүмжлэл. Улаанбаатар, 2012. 594 тал
Галбаатар Д. Уран зохиол нэвтэрхий толь. Улаанбаатар, 2012. 471 тал
Бямба Ж. Үнэний хорвоо. Улаанбаатар, 1984. 7–8 тал, 120 тал, 140 тал, 48–50 тал, 137 тал, 143 тал.
Бямба Ж. ХХ зууны монгол зохиолчид / оршил өгүүлэл ба тайлбарын зохиогч Б. Мөнхбаяр. Улаанбаатар, 2013. 7–8 тал, 78 тал.
Байгалсайхан С. Утгын чандмань. Улаанбаатар, 2003. 236 тал.
Монголын орчин үеийн уран зохиолын түүх-IV. Улаанбаатар, 2014. 217 тал.
Энхбаяр С. Утга зохиолын ерөнхний онол туурвил зүй. Улаанбаатар, 2021. 454 тал.
Энхбаяр С. Утга зохиолын онол. Улаанбаатар, 2008. 200 тал.
Яньдий П. Монголын орчин үеийн уран зохиолын түүхэн товчоо. Улаанбаатар, 2022. 258 тал.